Monday, May 20, 2013

Эртний сайхан дуу




Д. Үүрийнцоëмон Чиний минь нууц амраг яг л над шиг... шүлэг


Д. Үүрийнцоëмон Тиймээ би шуналтай.. шүлэг




Хайраа гэж


Д. Үүрийнцоëмон Сайхан залуу шүлэг


Marilyn Monro-н хэлсэн үг


Хайр сэтгэл


Афоризм

Афоризм
Мэдлэгээс өөр хүчтэй зэвсэг гэж үгүй
Бяр чадалтай байх сайхан
Ухаантай байх бүүр ч сайхан.
(M.Горький)
***

Зөвхөн бүрэн дүүрэн үнэн л сайхан
Хагас үнэнд ямар ч үнэн байхгүй.
(Дэмокрит)
***

Бусдын нууцыг алдана гэдэг урвалт өөрийнхийгөө задлана гэдэг мунхаглал.
(Сенека)
***

Аливаа үндэс муутай ажил дампуурлаар дуусдаг.
(Ф.Достоевский)
***

Нөхөрөө ганцаараа байхад нь зэмлэ Олны дунд магт.
(И.Гетё)
***

Эд хөрөнгө найз нөхөр биш
Харин найз нөхөр эд хөрөнгө.
(Солон)
***

Олон дэмий нөхдөөс ганц сайн дээр.
(Иоанн Стобей)
***

Бүтэн зууны турш хөдөлмөрлөөд олж аваагүй бүхнийг хайр дурлал ганцхан мөчийн дотор хүнд өгч чаддаг.
(Анахарсис)
***

Мунхаг хүнд таарсан хариулт бол дуугүй байх гэдгийг мэдэж ав.
үнз)
***

Хэлсэн бүхэн худал
Хийсэн бүхэн үнэн.
(В.Иннжанц)
***

Амьдрал гэдэг тоос хөдөлгөн явах амьд явахын нэр биш, Өөрийн болон бусдын амьдралын төлөө тэмцэн зүтгэлийн нэр юм.
(Л.Түдэв)
***

Хайр дурлал бурханыг ч шархлуулдаг.
(Л.Толстой)
***

Дурлалгүй бол амьд явж үзээгүй л гэсэн үг.
(Петроний)
***

Дурлсанаа нуух аргагүй, ганц үг, ганц хүсэмжилсэн харц зарим үед бүр үг дуугүй байдал ч түүнийг илчилж орхидог.
(Жан Батист Мольер)
***

Хайрлана гэдэг хайрласан хүнийхээ амьдралаар амьдархын нэр.
(Пьер Абелэр)
***

Хайрлаж дуралсан хүмүүс нүдээрээ бус сэтгэлээрээ хардаг.
(А.Стендаль)
***

Онч үгсийг хэрэглэвэл үг цөөн, утга агуу болно.
(Марк Твен)
***

Өдөр бүр ядаж нэг дуу сонсож, уран зураг үзэх буюу мэргэн үг ганцыг ч болов уншиж байх хэрэгтэй.
(В. Гете)
***

Та ядуу төрсөн бол таны буруу биш, Харин ядуугаараа үхэх бол энэ таны буруу.
(Билл Гатес)
***

Төр улс надад юу өгөх вэ гэж бус, би төр улсдаа юуг бүтээж чадах вэ гэж өөрсдөөсөө асуу.

(Жон Кэннэди)
***

Орон зай, цаг хугацааны эрхшээлд бус, харин тvvнийг өөртөө багтааж амьдар.
өр нийгмийн нэрт зvтгэлтэн О.Дашбалбар)
***

"Би чамайг өдөр бүр илүү ихээр хайрладаг, өнөөдөр өчигдөрийнхөөс илүү ч, маргаашнаас бага хайрлаж байна".
(Росмонд Жэрард)
***

Сонин шүү эмэгтэй хүн өөрсдийг нь үргэлж инээлгэдэг эрчүүдэд зүгээр л дуртай, үргэлж уйлуулдагт нь хайртай байдаг.
(Оскар Вайлд)
***

Амжилт олохын тулд биш үнэ цэнийн төлөө амьдар.
(Альберт Эйнштейн)
***

Хүний хэл яг хурц хутга шиг. Цус гаргахгүйгээр хүнийг алж чаддаг.
(Будда)
***
Алтан хавтастай ном алт шиг агуулгатай байж л жинхэнэ шутээн болдгийн адил дотоод Ертенцийн сайхнаар чимглэгдсэн байвал гоо узэсгэлэн улам унэ цэнтэй болно.
(В.Шекспир)
***

Амьдрал бол өнгөрсөн өдрүүд биш сэтгэлд хоногшин үлдсэн өдрүүд.
(Р.А.Павленко)
***

Хайрыг ганц үгээр мөхөөж, ганц харцаар сэхээж байдаг.
(Шекспир)
***

Энэ хорвоод хайртай хүний царайнаас илүү сайхан юм, түүний дуу хоолойгоос илүү тансаг хөгжим гэж байдаггүй.
(Жан дө Дабрюйр)
***

Хагацал бага хайрыг унтрааж их хайрыг өдөөдөг. Яг л салхи лааг мөхөөж түүдгийг ноцоодог шиг.
(Наполеон Бонапарт)
***

Хүний итгэл олох нь хүнд хайрлуулахаас илүү сайхан хишиг юм.
(Мк.Доналдс)
***

Та бусдаас ямар өө сэвийг нь олж харна, тэр нь танд өөрт чинь ч бас байх нь олонтаа.
(Дебби Форд)
***

Хүнийг шоглож болно. Гэхдээ нэрээр нь бүү оролд.
(Марина Цветаева)
***

Бүх хүнтэй эелдэг бай, олон хүнтэй эвсэг бай. Харин цөөн заримтай нь л илэн далангүй бай. 
(Бенжамин Франклин)
***

Нэр төр бол гадаад хүн чанар, хүн чанар бол дотоод нэр төр.
(Шопенхауэр)
***

Шударга хүнийг хамгийн их эмзэглүүлдэг зүйл бол түүнийг шударга бус явдалд хардах.
(Шекспир)
***

Буруу замаар олз олсноос гарз гарсан нь дээр. 
Гарз гарахад х
үн нэг л удаа халаглаад өнгөрнө, харин нөгөөгөөс нь болж насан туршаа гаслах вий.
(Хилон)
***

Жаргалтай үедээ амьдралыг ерөөсөөр
Зовлонтой үедээ амьдралыг хараасаар.
(Р.Чойном)
***

Олон найзтай хүн огт найзгүй гэсэн үг.
(Аристотель)
***

Хүн бүр хөгшрөхөөс айдаг ч урт наслахыг мөрөөддөг.
(Дж.Свифт)
***

Хориглоогүй бол зөвшөөрсөн гэсэн үг.
(Ф.Шиллер)
***

Зөвхөн албан тушаалын төлөө үхэн хатан хөөцөлдөгчид өрөвдөлтэй.
(В.Эшкер)
***

Уулзсан хүнээ сайхан үгээр баярлуулахыг хичээ магадгүй дахиж уулзахгүй байж магад....
(Я.А.Галан)
***

Өтөлсөн хойноо суралцахаас ичих хэрэггүй. Хэзээ ч юм сураагүйд орвол, хожуу ч гэсэн, юм мэддэг болсон нь дээр.
(Эзоп)
***

Эрсдэлээс айх нь амжилтаас татгалзана гэсэн vг.
(А.С.Макаренко)
***